Зарласан огноо: 2025/07/22
Дуусах огноо: 2025/08/21 15:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 2)-ыг (цаашид “ажил” гэх) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TRDH14-B: Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 2) | Энэхүү ажил нь дараах гадна дулааны шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралт, зам талбайн нөхөн сэргээх ажлууд хамаарна. Үүнд: - Aвто зам, замын иж бүрэн байгууламж;
- Гадна ариутгах татуургын шугам суурилуулалтын ажил;
- Гадна дулаан хангамжийн шугам угсралтын ажил;
- Гадна цэвэр усны шугам угсралтын ажил;
- Ус дулаан дамжуулах төв (2ш)-ийн иж бүрэн барилга угсралтын ажил;
- Холбоо болон цахилгааны кабель шугам, байгууламжийг хүчитгэх, зөөн шилжүүлэх, буулгах ба шинээр татах ажлууд
|
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 i) Ф250мм-ээс багагүй голчтой, 1км-ээс багагүй урттай дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажлыг сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэн байнгын ашиглалтад оруулсан байх; ii) 3 Гкал/ц-аас багагүй хүчин чадалтай ус, дулаан дамжуулах төвийн тоноглол, барилга угсралтын ажлыг сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэн байнгын ашиглалтад оруулсан байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор сүүлийн 4 жилийн (2021, 2022, 2023, 2024 онуудын) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дурын 3 жилд эерэг буюу ашигтай байвал зохино;
4.3 Сүүлийн 4 жилд (2021, 2022, 2023, 2024 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 13.6 тэрбум төгрөг байна;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 3.4 тэрбум төгрөг байна;
4.5 Сүүлийн 5 жилд (2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 7.9 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Зам, тээврийн хөгжлийн яамны:
Барилга, хот байгуулалтын яамны:
- БА-3.1, БА-3.4, БА-3.5, БА-4.3, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
Эрчим хүчний яамны:
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн (“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага батлах тухай”) 36 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь
procurement@ub-subcenter.mn цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж,
350,000.00 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлж, баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia - Details of payment:
- Bank Account No: MN490090101900011857
- Bank Name: State Bank of Mongolia,
- Bank Address: Ulaanbaatar, Mongolia
- SWIFT Code: STBMMNUB
- Correspondent bank: Kookmin Bank
- SWIFT Code: CZNBKRSE
- Account No (USD): 7968USD019
| Дотоод шилжүүлэг: Дансны нэр:УБХГХХХОДХ төсөл 3 Банкны хаяг: Төрийн сан, (MNT): MN490090101900011857 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
Утас: +976 70003099
7. Тендерийг дээр дурдсан хаягаар:
Тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.