
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зүгээс Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлогын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, мэдээлэл олгох, сурталчлан таниулах зорилгоор Толгойт дэд төвийн зорилтод бүсийн 42 дугаар сургуулийн 5 дугаар ангийн нийт сурагчдад “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” болон “Барилгын ажлын үеэрх аюулгүй байдал” сэдэвт сургалтуудыг 2025 оны 4 дүгээр сард зохион байгууллаа. Сургалтад нийт 180 сурагчид хамрагдсанаас 110 эмэгтэй, 70 эрэгтэй сурагчид байв.
Сургалтаар хүүхэд бүрийн мэдэх ёстой зогс хар дараа нь яв, явж буй машинаас гараа гаргаж болохгүй, унадаг дугуй унах дүрэм, өдөр тутамд тулгарч болох аюул, эрсдэл үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг хүүхэд бүрийн заавал мэдэх ёстой замын хөдөлгөөний 13 дүрмийн талаар танилцуулж, явган зорчигчийн анхаарах зүйлс болон бодит амьдрал дээр хүүхдүүдийн зүгээс гаргаж байгаа замын хөдөлгөөний нийтлэг зөрчлүүд талаар ярилцлаа. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажлын үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдлэг, мэдээлэл өгсөн.