ТЕНДЕРИЙН УРИЛГА
1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвийн холбооны шугам сүлжээний ажил (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TEC-A: Толгойт дэд төвийн холбооны шугам сүлжээний ажил | TEC-A гэрээний хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
|
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 (i) Цутгамал төмөр бетон араг бүтээцтэй зоорийн давхар бүхий 500м2-с багагүй талбайтай барилгыг дотор болон гадна инженерийн хангамжийн шугам сүлжээний хамт иж бүрнээр нь гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; (ii) 1км-с багагүй урттай гадна холбооны гол худаг, сувагчлалын байгууламж барьж байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (iii) 5км-с багагүй урттай сувагчлалын кабель эсхүл 1км-с багагүй урт агаарын шилэн кабелын угсралтын ажил гүйцэтгэсэн байх; (iv) Ган сараалж хийцтэй, 15м-с багагүй өндөртэй харилцаа холбооны цамхаг барьж байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх.
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор 3 жилийн (2022, 2023, 2024) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дурын хоёр жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.3 Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 5.2 тэрбум төгрөг байна;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 1.31 тэрбум төгрөг байна;
4.5 Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 3.7 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи болон бусад шинжэд үндэслэн тодорхойлно.
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яам: БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
Харилцаа холбооны зохицуулах хороо: Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia
| Дотоод шилжүүлэг: Дансны нэр:УБХГХХХОДХ төсөл 3 Банкны хаяг: Төрийн сан, (MNT): MN490090101900011857 |