ТЕНДЕРИЙН УРИЛГА
1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвийн хуваарилах байгууламжууд, 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын ажил (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TEC-C: Толгойт дэд төвийн хуваарилах байгууламжууд, 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын ажил | TEC-C гэрээний хүрээнд Толгойт дэд төвийн үндсэн цахилгаан хангамжийн барилга угсралтын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд дараах ажлаас бүрдэнэ. Үүнд: 1. Тэнхлэгээрээ 10х32 м хэмжээтэй, цахилгааны 110/10кВ-ын “Толгойт” дэд станцын байршилд шинээр 10кВ-ын удирдлагын байрны иж бүрэн барилгыг дагалдах цахилгаан тоног төхөөрөмжийн хамт шинээр барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх; 2. Шинээр баригдсан 10кВ-ын удирдлагын байрны барилгаруу одоо байгаа шугам сүлжээг шилжүүлэн зөөх; 3. Гэрэлтүүлэгч бүхий аянга зайлуулагч матчийг, гэрэлтүүлгийн удирдлагын самбарын хамт нүүлгэн шилжүүлж угсрах, 4. Цахилгаан хангамжийн эх үүсвэр буюу 110/10кВ-ын “Толгойт” дэд станцаас Толгойт дэд төвийн хүрээнд шинээр төлөвлөж буй 10кВ-ын хуваарилах байгууламжууд хүртэл (РП-1 болон РП-2) 10кВ-ынцахилгаан дамжуулах кабель шугам татах; 5. Цахилгаан дамжуулах кабелийн трассын дагуу эвдэгдсэн зам, талбай, бут сөөг, ААН-ийн эдлэлийг нөхөн сэргээн засварлах; 6. Шинээр татах кабель шугам, дэд өртөө, 10кВ-ынхуваарилах байгууламж, 10кВ-ын удирдлагын байрны төлөвлөлтөд өртсөн одоо байгаа 110кВ-ын анкер тулгуур, цахилгаан дамжуулах кабель шугамын трассаас зайлуулан зөөх; 7. Тэнхлэгээрээ 8х16 м хэмжээтэй, цахилгааны 2 иж бүрдэл 10кВ-ын хуваарилах байгууламжийн барилгыг дагалдах цахилгаан тоног төхөөрөмжийн хамт шинээр барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх; 8. Шинээр баригдсан 2 иж бүрдэл хуваарилах байгууламжийг ажлын зурагт тусгагдсан одоо байгаа ХТП-23 болон фидерүүдтэй холбох; 9. Тэнхлэгээрээ 8x10.5 м хэмжээтэй, цахилгааны 2 иж бүрдэл хаалттай дэд өртөөний барилгыг дагалдах цахилгаан тоног төхөөрөмжийн хамт шинээр барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх; |
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 (i) 110кВ-ын анкер тулгуур суурилуулах, шинэчлэх ажил гүйцэтгэж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; (ii) 10кВ-ын иж бүрэн хуваарилах байгууламж барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; (iii) 400кВА-с багагүй чадалтай цахилгааны иж бүрэн хаалттай дэд өртөөг барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; (iv) 10кВ-ын 3х240мм2-с багагүй хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах кабель шугамын ажил гүйцэтгэж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор 4 жилийн (2018, 2019, 2020, 2021) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг гурван жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.3 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 12.4 тэрбум төгрөг байх;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 3.1 тэрбум төгрөг байх;
4.5 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 9.9 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай.
• БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
Эрчим хүчний яамны:
• ТЗ-2.3 0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын:
• 2.8.2.6. Авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, засварлах
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 100900011946 Bank Account No: 340101868003 Bank Name: State Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр: УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
- Холбоо барих хаяг: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр,
- Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn
7. Тендерийг доорх хаягаар
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө, 404 тоот өрөө Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.