Зарласан огноо: 2023/01/16
Дуусах огноо: 2023/02/16 15:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 01-р сарын 16
Зээлийн дугаар ба нэр: EIB FI83873: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”
Гэрээний дугаар ба нэр: TFP-A: Толгойт дэд төвийн баруун нарангийн үерийн хамгаалалтын сувгийн ажил
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 02-р сарын 16-ны өдрийн 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/
1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь ЕХОБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос TFP-A: Толгойт дэд төвийн Баруун нарангийн үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил (цаашид “ажил” гэх)-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр
| Ажлын тодорхойлолт
|
TFP-A: Толгойт дэд төвийн Баруун нарангийн үерийн хамгаалалтын сувгийн ажил
| TFP-A: Толгойт дэд төвийн Баруун нарангийн үерийн хамгаалалтын сувгийн ажил Үндсэн ажилд доорх ажлууд орно. Үүнд: 1. Үерийн хамгаалалтын суваг: - Толгойт дэд төвд шинээр төлөвлөгдөж буй нийт 1.214 км урт трапец ба тэгш өнцөгт хөндлөн огтлолтой D-1 суваг, нийт 0.853 км урт тэгш өнцөгт хөндлөн огтлолтой D-2.1 суваг, нийт 0.685 км урт трапец хөндлөн огтлолтой D-2.2 суваг, нийт 0.335км урт тэгш өнцөгт огтлолтой D-2.3 суваг, нийт 0.184км урт трапец хөндлөн огтлолтой D-2.4 суваг, нийт 1.154 км урт трапец ба тэгш өнцөгт хөндлөн огтлолтой UC-1 суваг ба тэдгээрийн холбогдох тэгш өнцөгт хоолой, түшиц хана, ус оруулга, явган хүн ба автомашины гүүрийг ханган нийлүүлж угсрах; 2.Үерийн хамгаалалтын сувагт өртсөн цахилгааны кабель шугам сүлжээг зөөж шилжүүлэх ажил: - Одоо байгаа газар дээрх ба доорх цахилгаан хангамжын шугамыг зөөж шилжүүлэх; 3. Бусад ажил: - Толгойт дэд төвд ажлын зургийн шатанд яваа шинээр төлөвлөгдөж буй В-2 үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил
|
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг ЕХОБ-тай зөвшилцсөний дагуу АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор 4 жилийн (2018, 2019, 2020, 2021) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг гурван жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.2 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 13.6 тэрбум төгрөг байх;
4.3 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх;
4.4 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 9.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.5 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай.
Эрчим хүчний яамны:
- ТЗ-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь
procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж,
350,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 100900011946 Bank Account No: 340101868003 Bank Name: State Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр: УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр,
Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
Утас: +976 70003099
7. Тендерийг доорх хаягаар
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө, 404 тоот өрөө Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 02 сарын 13-ний өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 02 сарын 16-ний өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.