БНСУ-ын Ханкук Инженеринг Консалтантс ХХК, туслан гүйцэтгэгч Сивил Инженеринг Консалтинг ХХК-тай хамтран ажиллах Зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа
2020/02/10
"Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл 1"-ийн хүрээнд Нийслэлийн ХАА-ны газраас Хотын үндсэн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, менежментийг сайжруулах болон эрх зүйн шинэчлэлийг дэмжих зөвлөх үйлчилгээний гэрээг, чанар ба үнэд суурилсан сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулсан.
Шалгаруулалтад БНСУ-ын Ханкук Инженеринг Консалтантс ХХК, туслан гүйцэтгэгчээр Сивил Инженеринг Консалтинг ХХК шалгарч өнөөдөр буюу 2019 оны 12 сарын 20-ний өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдах албатай 1 жилийн хугацаанд хамтран ажиллах Зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа.