Дамбадаржаа дэд төвийн үерийн хамгаалалтын суваг болон авто замын борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өглөө
2023/11/20
Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022-2023 онд үерийн хамгаалалтын далд суваг 805м, авто замын борооны ус зайлуулах ф300мм-н шугам 854м бүхий ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж, ашиглалт үйлчилгээг Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан хүлээж авлаа.
Инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил хийгдсэнээр тухайн орчмын байгалийн болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.