Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн хорооны ажилтан, хамтарсан багийн гишүүд, хэсгийн ахлагчдад “Нийтийн болон хувийн орон зай дахь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх нь” сургалт зохион байгууллаа
2022/04/07
Хөтөлбөрийн 2-р үе шатны жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорооны ажилтан, хамтарсан багийн гишүүд, хэсгийн ахлагчдад зориулсан сургалтыг “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран 2022 оны 4-р сарын 7-ны өдөр зохион байгуулав.
Сургалтад Дамбадаржаа дэд төвд хамрагдах Сүхбаатар дүүргийн 16, 17-р хороо, Дэнжийн мянга дэд төв дэх Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13-р хорооны ажилтнууд, хамтарсан багийн гишүүд, хэсгийн ахлагч зэрэг нийт 26 хүн хамрагдлаа. Сургалтын үеэр оролцогчид жендэрийн тухай ойлголтоо бататгаж, жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан, хувийн болон нийтийн орон зай дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх аргаас суралцав.