Нийслэлийн Инновацийн газартай хамтран ажиллахаар болов
2017/11/14

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бизнес инкубатор болон мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 2018 онд ашиглалтад оруулах юм.
Ажлын байр шинээр бий болгох зорилготой эдгээр барилгыг хамгийн оновчтой хэлбэрээр ашиглах, үр шимийг нь бизнес эрхлэгчдэд хүртээх, мөн шинээр бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд мэргэжлийн туслалцаа өгөхөөр Нийслэлийн Инновацийн газартай санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.


